Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй
2021-11-17

Нидерландын нийслэл Амстердам хот шинэ оныг нам гүмхэн угтах нь. Коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаа тул Амстердамын эрх баригчид албан ёсны баярын бүхий л арга хэмжээг цуцалжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, хотын төв талбай дээр он угтах тоолол болохгүй, хөгжмийн шоу болон Амстердам хотын өнцөг булангаас хийхээр төлөвлөж байсан ёслолын буудлагууд зохион байгуулагдахгүй юм байна. 

 

"Халдварын тоо болон эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо нэмэгдсэн, улс оронд нэмэлт хязгаарлалт үйлчилж байгаа энэ үед ирээдүй бүүдгэр эхэлж байна. Нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед баяр тэмдэглэх ажлаа үргэлжлүүлэн бэлтгэх боломжгүй" хэмээн хотын зөвлөл мэдэгдсэн байна.

 

Тиймээс, шинэ жилийн шөнө нам гүм өнгөрөхөөр болжээ. Үүнээс өмнө нь оршин суугчдыг шинэ жилийн үеэр пиротехник ашиглахыг хориглосон юм. 

 

Энд дуулгахад, Нидерландад есдүгээр сард хүн хоорондын зай барих журамыг цуцалж, ковид үнэмлэхийг нэвтрүүлсний дараа коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн байна. Энэ улсын 12-оос дээш насны хүн амын 82 хувь нь вакцинд хамрагдсан ч халдварын тархалт саарахгүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн даваа гарагт гэхэд л хоногт 19 мянган тохиолдол бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ard:
manaihan ger gertee l temdegleerei dee.bayar ni bgadaagyi ,ihdeed haldvar buurahgyi nas baralt ih bgaa shyy
2021-11-17
Болд:
Европын улсууд баяр ёслолоо хязгаарлаж байгаа нь хүн амынхаа эрүүл мэнд амь насыг бодсон хэрэг. Манайхан хөөрцөглөөд тэмдэглэнэ дээ. Энд л улс орны болоод хүн амын хөгжил соёл, ухамсрын ялгаа байгаа юм
2021-11-17