Япон жолоочгүй хурдны галт тэрэг туршлаа
2021-11-17

Японы East Japan Railway Company компани анхны жолоочгүй хурдны галт тэрэг туршсан талаар Kyodo News мэдээллээ. 

 

Галт тэргийг таван километр зам дээр 11 дүгээр сарын 17-ны өглөө туршсан байна. Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсвэл удирдлагыг хяналтдаа авах машинист галт тэрэгний бүхээгд сууж явжээ. Машинист галт тэргийг автомат удидлагад шилжүүлсний дараа гал тэрэг хүний оролцоогүйгээр замыг амжилттай туулсан байна. Туршилтын үеэр галт тэрэгний дээд хурд 110 км/цагт хүрчээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэг зогсохоор тооцоолсон цэгээс найман сантиметрийн зайтай зогссон байна. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр тогтоосон цэгээс зөрж зогсох зай 50 сантиметр дотор хэлбэлзэхийг зөвшөөрдөг гэнэ. Цаашлаад ажиллах хүч хомстож байгаа үед жолоочгүй хурдны галт тэрэгнүүдийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
аюултай.
2021-11-17