F-35 сөнөөгч онгоц Газрын дундад тэнгист сүйрчээ
2021-11-18

Британийн Агаарын нисэх хүчний F-35 сөнөөгч онгоц Queen Elizabeth онгоц тээвэрлэгчээс хөөрснийхөө дараа осолдож, Газрын дундад тэнгист унасан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлснийг ВВС дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сөнөөгч онгоцны нисгэгч амжиж онгоцноос шүхрээр газардсан гэнэ. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлжээ. 

 

Энд дуулгахад, Queen Elizabeth онгоц тээвэрлэгчээс хөөрсөн F-35В онгоц осолдсон тохиолдол өмнө нь гарч байлаа. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын долооны өдөр АНУ-ын F-35 сөнөөгч онгоц хөөрснийхөө дараа "онц байдал"-ын дохио өгч, үүний дараа Их Британийн Агаарын нисэх хүчний агаарын бааз дээр ослын буулт хийж байсан юм. 2020 онд F-35 тавдугаар үеийн сөнөөгч онгоц нийтдээ дөрвөн удаа, 2021 онд гурван удаа ослын байдалд орж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Их гүрэнийг шүүдэггүй юм.
2021-11-20
Зочин:
Хүний газар нутагт юу хийж явсан юм бол.колоничлох нутаг одоо байхгүй шүү дээ.
2021-11-18
Их гүрэнийг шүүдэггүй юм.