Вакцины III тун яагаад чухал вэ
2021-11-18

Коронавирусийн эсрэг вакцины III тунгийн дархлаажуулалт үргэлжилж байна. Тэгвэл яагаад III тунг хийлгэх шаардлагатай вэ

1. Ковидын хүндрэл болон нас баралтаас сэргийлэх цорын ганц шийдэл нь вакцин.

2. Мутацилагдсан хувилбарууд дэгдэх тоолонд бүх төрлийн вакцины үйлчлэл 3-6 сарын дараа буурч байгаа.

3. Монголд “Дельта” хувилбарын тархалт вакцины үр нөлөөг 30 орчим хувиар бууруулсан гэдэг эрдэмтдийн судалгаа гарсан.

4. Өвлийн улиралд томуу болон “Дельта” хувилбар хавсарсан хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

5. Вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл өндөр хэвээр байна.

6. Иргэдийн вакцинд хамрагдах хувь хэмжээ нэмэгдэх тусам халдварын тохиолдол буурч, эмч эмнэлгийн ажилчдын ачаалал эрс багасч байна.

Иймд иргэн та вакцины бүрэн тундаа хамрагдаагүй эсвэл 3 дахь тунгаа хийлгээгүй бол цаг алдалгүй вакцинаа хийлгэж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хүндрэл, эрсдэлээс хамгаалаарай.

УОК-ын Шуурхай штаб

Shuud.mn
Сонин хачин
Ковид туссан хүн тэнэж яваад ковид авчихлаа гэж хэлэхээсээ ичээд вакцин хийлгээд тусчихлаа гэж ярьж явдаг биз. Эсвэл хавьтал болсон хойноо гэнэт ухаан ороод вакцин хийлгэсэн, эсвэл вакцин хийлгэх гэж салгалж яваад халдвар авсан ч байж мэднэ. Бодит баримт гэвэл 1000 вакцин хийлгэсэн ч ковид тусах ёсгүй.
2021-11-18
Манайх ацаараа эм тариа гаргах вэ дээ. Байгаа вакцинаа хийлгэвэл барав. Тэнгэрийн юм ярьж байгаад ковид тусвал эм тариа олдохгүй шүү.
2021-11-18
зочин:
3-Ртун хийлгэсэн ч гэсэн өвдөж байгааг юу гэж ойлгох вэ вакцин гэж байхаар эмчилгээний эм тариаг гаргавал илүү үр дүнтэй байх боловуу
2021-11-18
Манайх ацаараа эм тариа гаргах вэ дээ. Байгаа вакцинаа хийлгэвэл барав. Тэнгэрийн юм ярьж байгаад ковид тусвал эм тариа олдохгүй шүү.
Зочин:
Манай найз 3-р тунгаа хийлгээд 2-3 хоноод эерэг оношлогдсон. Хийлгэсэн өдөрөөс л сонин болоод ирсэн гэсэн. Ер нь хүн төрөлхтөн чинь ингээд л вакцинаар торгоогдон амьдрах юм уу? Тэгж байтал 4-5-6-р тун гэж хийлгэх нь тодорхой болчлоо ш дээ.