МАН-ын бүлэг С.Ганбаатар гишүүнийг уучлалт гуйхыг шаардлаа
2021-11-18

УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахуул авсан байна" хэмээн чуулганы хуралдааны эхэнд хэлэв.

 

 

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн түүнийг хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхийг шаардлаа. Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлэг, гишүүдээс уучлалт гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. МАН-ын бүлэг таныг шүүхэд болон ҮХЦ-д өгнө. УИХ-ын гишүүн нэг тохиолдолд чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Энэ нь гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд. Та биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Тиймээс С.Ганбаатар гишүүн уучлал гуйхгүй бол ҮХЦ, шүүхэд өгөхөө хариуцлагатайгаар хэлье" гэсэн шаардлагыг тавилаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Албан журмын даатгал гэдэг луйврыг хамгаалаад байгаа МАн-ын бүлгийхэн ард түмнээ доромжлохоо болиорой. Энэ үйлдэлд чинь ард түмэн маш их дургуйцэж бухимдаж байгаа шүү. Ганбаатар үнэнийг хэлсэн. Та нар бол хэн болохоо харуулж чадлаа, өмхий новшнууд, дараагийн сонгуульд битгий горьдоорой малнууд аа
2021-11-19
Хошного Тогтохсүрэн гэж энэ дээ.
2021-11-18
Даатгал:
Даадгалын байгуулагууд эргэн төлөлт нөхөн олговорт маш их хойрог хандаж маш их чирэгдэл учируулж байж хагас дутуу хэдэн юм олгодо маш их хүнд сурталтай жолооч нарыг шулж байгаа шүү ! ! ! !
2021-11-18
иргэн:
Бүлгийн нэр, ард түмний нэр барьж авлига авахаа зогсоовол таарна. Мэдээжийн асуудал байхад ичэх ч үгүй ард түмнээ доромжилжихоод. Иргэд чамайг хараад ямар хөгийн новш вэ гэхээс сайн байна гэж магтахгүй дээ
2021-11-18
Zochin:
Ganbaatar unen helsen. Togtohsuren ch 1 ih tsever hun bish haragddag shuu. MAN ih hutsaad bailgui zail.
2021-11-18