КОВИД-19: 777 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-11-18

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 777 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 571 нь Улаанбаатарт, 206 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 0-80 насны 10 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 331 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  3759 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 205 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин