Сугалаа, азтан шалгаруулж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2021-11-18

 

Сугалаа, урамшуулалт хонжвор нэрээр халхавчлан “мөнгө угаах” үйлдэл байж болзошгүй учраас сугалаа, азтан шалгаруулж буй аж ахуй нэгжүүдийг шалгахаар болжээ.

 

Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарт “Иргэд, хэрэглэгчдээс өргөн нэвтрүүлгийн телевиз, цахим хэлбэрээр луйврын шинжтэй сугалаа, урамшуулалт хонжвор зохион байгуулж иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байна” гэх гомдол мэдээлэл удаа дараа ирүүлсээр байгаа аж.

 

Гомдлын дагуу судлан үзэхэд:

 

  • Эд мөнгөний хонжворт сугалааг явуулахдаа бусдыг хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэдийн мөнгийг авч байгаа нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй

  • Сугалаа, урамшуулалт хонжвор нэрээр халхавчлан мөнгө угаах үйлдэл байж болзошгүй байна.

 

Иймд Сангийн яамнаас эд мөнгөний сугалаа гаргах тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, эргэн хариу мэдэгдэж хамтран ажиллах гэнэ.

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-19