Тодруулга: Мэргэжлийн хяналтынхнаас болж нас барсан эмэгтэйд эмгэг судлалын шинжилгээ хийжээ
2021-11-19

 

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 11-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид шалгалтаар очжээ. Тухайн үед эмч, эмнэлгийн ажилчид хяналтынхныг дагаж явах хугацаанд  жирэмсэн эмэгтэй эмчийн тусламж авч чадалгүй өөрөө төрж, улмаар нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн С.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 

Аймгийн нэгдсэн эмнэлэгт жирэмсэн эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас барсан хэрэг гарсан байна. Тухайн өдөр юу болсон юм бэ?

 

-Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хяналтын баг ажиллаж байна. Эмгэг судлалын шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Авах ёстой арга хэмжээнүүдийг авч байна.

 

Тухайн өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байсан уу?

 

-Тухайн өдөр мэргэжлийн хяналтаас баг томилогдон ажиллаж байсан. Гэхдээ тухайн шалгалтын үед ажлаа цалгардуулсан, эмч нарыг авч явсан үйл явдал болоогүй.

 

Он гарсаар аймгийн хэмжээнд эхийн эндэгдэл хэд бүртгэгдсэн байна вэ?

 

-Он гарсаар аймгийн хэмжээнд нийт дөрвөн эндэгдэл бүртгэгдлээ. Тодруулбал, нэг нь суманд, гурав нь аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна. 

 

 

Коронавирус халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Аймгийн хэмжээнд нийт 11994 коронавирус халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 11790 гаруй хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 338 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Нэгдсэн эмнэлэгт нийт 921 ор дэлгэсэн.

 

Коронавирус халдварын суурь шалтгаантай нас баралт хэд бүртгэгдсэн бэ?

 

-Коронавирус халдварын суурь шалтгаантай нас баралт 39 бүртгэгджээ. Насны бүлгээр нь авч үзвэл, 0-5 насны 1, 16-39 насны 3, 40-59 насны 6, 60-аас дээш насны 29 тус тус байна.

 

Жирэмсэн эмэгтэй?

 

-Коронавирусийн суурь шалтгаанаар нэг жирэмсэн эмэгтэй нас барсан. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу жирэмсэн эмэгтэйчүүдийг хоёрдугаар шатлалын эмнэлэгтээ  хүлээн авч байгаа.  

 

Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын хувь хэмжээ ямар байна вэ?

 

-Вакцины нэгдүгээр тунд 60400, хоёрдугаар тунд 56700, гуравдугаар тунд 16100 хүн хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, нэмэлт тунд хүн амын 30 гаруй хувь нь хамрагджээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Эмч:
Эмнэлэг дээр байсан хүн эмчийн тусламж аваагүй байна гэдэг бол Байж боломгүй асуудал,энд буруутай эсэх тухай ярих хэрэггүй ,буруу байна гэдэгт эргэлзээ алга, эмчилж байхад өвчтөн эндсэн бол ойлгох байлаа, төрөх газар очоод эмчгүй гээр амаржина гэхээр эмнэлэг нь ямар хариуцлаггүй сэтгэлгүй байгаа нь тодорхой байна,
2021-11-25
z:
er ni tegdishde hund surtaltai hedn ym ired l idej uuj bgad ybdag bizd.yg ajla higd ajlin bairan dere bh hun howor shude.im ch ym awd ir timch tailan dugnrlt totso gj hutsad ish tish guilegdeg ni unenshde.sain zargaldah heregtei.yg ymar humuus ybj bsanig ni
2021-11-19