Вашингтон амны хаалт зүүх журмаа цуцлав
2021-11-19

АНУ-ын Вашингтон хотод дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцлахаар болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Вашингтонд дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалж байгаа ьалаар хотын дарга Мюриел Баузер Твиттер хуудсандаа бичсэн байна. "11 дүгээр сарын 22-ны өдрийн даваа гарагаас эхлэн Колумбийн нийслэлийн тойрог дотор орчинд амны хаалт зүүх журмыг цуцална" хэмээн тэрбээр бичжээ. 

 

Гэхдээ дотуур байр, дунд сургууль, ахмад настны асрах байр, асрамжийн газрууд, номын санд амны хаалттай байх шаардлага хэвээр үйлчилж байгаа гэнэ. Мөн албан байгууллага, нисэх буудал, төмөр замын буудал, такси, нийтийн тээвэрт ч амны хаалттай зорчих юм байна.

 

Энэ хотын насанд хүрсэн хүн амын 58 хувь, 12-17 насныхны 65 хувь, 5-11 насны хүүхдүүдийн долоо хувь нь вакцинд хамрагдсан, дархлаажуулалтын ажлын үр дүн гарч байгаа гэж үзсэн тул ийнхүү амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин