Томоохон зах, худалдааны төвүүдэд вакцины 24 түр цэг ажиллаж байна
2021-11-19

Өнөөдөр /2021.11.19/ Улаанбаатар хотод явуулын 35, суурин 47, түр 24 цэгт 108 багийн 448 эмч, ажилтан ажиллаж, 5858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 24 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.11.18/ нийслэлийн хэмжээнд I тунд 88, II тунд 166, нэмэлт сэргээх тунд 4262, нийт 4516 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.822 (76.3 хувь), 16-17 насны 26.675 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин