Судан: Эсэргүүцлийн үеэр амиа алдсан хүний тоо 37 болж нэмэгджээ
2021-11-19

Суданы төрийн эрхэнд цэргүүд гарснаас хойш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх явцад нийтдээ 37 хүн амиа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Дюжаррикийн өгүүлснээр, 11 дүгээр сарын 17-ны өдөр Суданы эрх баригчид эсэргүүцэгчдийн эсрэг дахин хүч хэрэглэсний улмаас 15 хүн амиа алдсан байна. НҮБ жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгааг эрс шүүмжлэн, Суданы цэргийнхнийг хүлээцтэй байж, хүний эрхийг хамгаалахыг уриалж байгааг Дюжаррик цохон тэмдэглэжээ. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 17-ны өдөр Суданы хартум, Бахри, Омдурман хотуудад тус улсын иргэний засгийн газрыг тарааж, цэргийнхэн эрх мэдлийг булаан авсныг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Энэ үеэр цэргийнхэнтэй мөргөлдөж, 15 хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Европчууд харанхуй бүдүүлэг бохир заваан арчаагүй дүрвэгч харуудыг хүлээн авах хэрэггүй. шууд нутаг буцаа.
2021-11-19