Тоглоомонд донтож, сургуулиасаа хасагдсан эр 16 жил гэр бүлээсээ нуугджээ
2021-11-20

Хятадын 39 настай эр оюутан байхдаа сургуулиасаа хасагдсаны улмаас 16 жил эцэг эхээсээ нуугджээ. Тэрбээр сургуулиасаа хасагдсанаа ээж, аавдаа хэлэхээс айж, гэрээсээ яваад сураггүй болсон талаар Insider мэдээлсэн байна.

 

Ингээд Ван өөрийг нь энэ бүх жилүүдэд ор сураггүй болсонд тооцож байсан гэрийнхэнтэйгээ 2021 оны 11 дүгээр сард уулзжээ. Ван өвдөг сөгдөн уйлж, 2005 оноос хойш тасралтгүй өөрийг нь хайсан ээжээсээ уучлалт гуйж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан байна. 

 

Тэрбээр видео тоглоомонд донтсоноос болж сургуулиасаа хасагдсанаа эцэг, эхдээ хэлэхээс маш их ичсэний улмаас ийм алхам хийсэн гэж тайлбарласан бөгөөд дунд сургуульдаа үлгэр жишээ сурагч байгаад, их сургуульд орсныхоо дараа аав ээжийнхээ найдварыг хөсөрдүүлсэндээ ихэд ичсэн гэнэ. 

 

Энэ хугацаанд Ван албан ёсны бичиг баримтгүйгээр ажил хийж байсан гэнэ. Нэгэн удаа паспортаа шинэчлэх шаардлагатай болоход зохих байгууллагынхан түүнийг эрэн сурвалжлагдаж байгааг олж мэдэн, түүний тухай мэдээллийг гэр бүлд нь өгсөн байна. 

 

Ваны ээж хүүдээ огт уурлаагүй, болсон явдалд буруутгахгүй байгаа, хүү нь эсэн мэнд эргэж ирсэнд баяртай байгаагаа сэтгүүлчдэд ярьсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ex xun ugaasaa tuum
2021-11-20