Б.Энхбаяр: Халамжаар ам руу нь халуун хоол халбагадсаар байгаад ажиллах хүнгүй боллоо
2021-11-19 10:36

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа. Санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Үргэлжлүүлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

 

...Халамжийн бодлого тэлж, аманд нь халуун хоол халбагадаж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй боллоо. Миний сонссон мэдээллээр архи, дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гэх юм. Нөгөө халамжийн бодлого чинь ходоод руу архи хэлбэрээр ороод бүгд архичин, ажил хийх хүн байхгүй. Цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн, нийгмийн том аюул учрах вий дээ. Дотооддоо ажиллах хүн олдохгүй, сүүлдээ баян цатгалан Арабын улсууд шиг гаднаас ажиллах хүч авч, ажлаа хийлгэдэг, өөрсдөө төрөөс халамж авч амьдардаг улс болчих юм биш байгаа даа.

 

НББХ-ны дарга М.Оюунчимэг: Сүүлийн үеийн судалгаанаас харахад манайд халамжийг илүү шүтэж, ажил хийх хүн байхгүй болсон. Барилга, дэд бүтцийн салбар ерөнхийдөө зогсонги байдалтай болох хандлага руу орсон. Хүмүүс богино хугацаанд ажиллаж мөнгө олон сонирхолтой байна. Тиймээс бид бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Солонгос руу гурван сараар гарч ажилладаг асуудлыг хуулийн төсөлд яаж зохицуулсан вэ?

 

Нийт ажиллах хүчний төлбөрийн 0.5 хувийг жилд бүр хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хуваарилна гэсэн байна. Ийм сан байдаг юм уу. Төсөвт хэдэн төгрөг тавигддаг вэ?

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: БНСУ руу улс хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. Гэрээний дагуу хийгддэг учраас зөвшөөрөл нь ХХҮЕГ-аар дамждаг. Богино хугацааны виз нь ажиллах хүч биш аяллын визээр явах тохиолдлууд бий.

 

2020 онд 26.1 тэрбум төгрөг ажлын байрны төлбөрт орсон. Нийт ажиллах хүчний төлбөрийн 0.5 хувийг Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлнэ гэж бодвол 130 сая төгрөг болно. 2021 онд 17.4 тэрбум төгрөг цугласан. Үүний 0.5 хувь буюу 90 сая төгрөгийн асуудал яригдана. Энэ хөрөнгийг ажил хөдөлмөр эрхлэх албан ёсны гэрээгээр явж байгаа хүмүүсийн хууль ёсны эрхийг хамгаалахад зарцуулагдана. Гадаадад байгаа нийт монголчууд хамраахгүй гэсэн үг.

Shuud.mn
Сонин хачин
Раднаасэдээ:
Яахнав арга ядахдаа Солонгос явж амьдралаа залгуулдаг залуусыг хориглохно уу
2021-11-20
зочин:
Ажил олгогч нар цалиндаа анхаараачээ.Өртөгийн хэдэн хувь нь цалин болж байгааг бусад оронтой харьцуулсан судалгаагаар харуулаад өгөөчээ
2021-11-20
Kobidiin nuhun olgoboroo abii hulgaichaa
2021-11-20
Ахмад настан:
Өндөр настан хөгжилийн бэрхшээлтэй хүмүүст ирж байгаа халамж яг хүндээ зөв очиж байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй байна.энэ их хурлын гишүүд болон өөр олонд танигдаагүй халамж их байна.их хурлын гишүүд та нар өөрсдөөсөө эхлэж ажил хэрэг болгоод ард түмэндээ үлгэр жишээ үзүүлээч.өөрсдийнхөө цалинг сая саяар нэмчихээд сүрхий хүн болж ярихаар ямар ч үр дүнгүй байна.олон нийт ахмад бид хардаж байна.тэр халамжийн нийт дүнд нэг л өөр халамжууд ороод дүн өндөр гараад байна шүү.
2021-11-20
х:
хуцаарааа нам дагаж ажилтай болсон лалруууд бүү ард түмэнг дорожил
2021-11-19
ЗОЧИН:
ТӨРИЙН АЛБА НҮСЭР ТҮҮНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭР ДАМЖУУЛААД МАШ ОЛОН ГЭР БҮЛ, АХ ДҮҮ НАР НЬ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР ТАНСАГ АМЬДРААОД БАЙГААД Л УЧИР БАЙГААД БАЙХ ШИГ. ТӨРИЙН ЭНГИЙН БАЙЦААГЧ НАР ЯАГААД ГЭР БҮЛТЭЙГЭЭ ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТАНСАГ АМЬДРААД БАЙГААД ДҮГНЭЛТ ХИЙХ ЦАГ БОЛСОН. ЭЦСИЙН ДҮНДЭЭ ХҮНД СУРТАЛ ЭНЭ НЬ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР ХАХУУЛ
2021-11-19
zochin:
bvgdeeree deed surguuliin diplomtoi zaluuchuud har ajil hiihgui, ehleed deed surguuliinhaa too buuruul ,1000 dollariin ttsalin uguhgui bol bvgd gadaadad garch ajilna ,odoo hil neegdvel bvgd gadagshaa yabahiig hvleej suuna.
2021-11-19
Зочин:
Төрийн бодлогоор гадаадад ажил хийх зөвшөөрлийг олгож Солонгос болон бусад улсад ямар ч хязгаарлалтгүй явуулаад байхаар Монголд хөдөлмөрийн зах зээлийн харьцаа кодекс алдагдах нь ойлгомжтой шүү.дээ
2021-11-19
Иргэн:
Хуулиас давсан нөхцөлтөй олон тооны тогтоол,дүрэм, журамаар халхавчилсан хүнд суртал манай орны хөгжлийг боомилж байна. Хуулийн тайлбаруудаа төрийнхөнд, ялангуяа хуульчдад сайн хийж өгч байх хэрэгтэй.
2021-11-19