ФОТО: Цастай Улаанбаатар
2021-11-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ өвлийн анхны цас өнөөдөр улсын нийслэл Улаанбаатарт орж байна. "Цас бас Эрээний хил дээр гацчихсан юм болов уу" гэж хоржоонтой ард түмэн цахимд өчигдөрхөн нийтэлж суусансан. Харин цас хилээр хязгаарлагддаггүй гэж хэлээд ч байх шиг өнөөдөр орлоо. 

 

УЦУОШГ-аас өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Мөн ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна гэж мэдээллээ.

 

Өвлийн анхны цаснаар нийслэлчүүд гэрэл зурганд ийн буужээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин