"Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо
2021-11-19

 

“Дэлхийн мисс-2021” тэмцээн Латин Амеркийн “Пуэрто Рико” арал дээр болно. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн А.Бөртэ-Үжин оролцоно. Тэрбээр, өнөөдөр Пуэрто Риког зорилоо.

 

Энэ талаар цахим хуудаснаа "Монгол Улсынхаа нэрээр дуудуулж, гайхамшигт түүх соёлоороо гайхуулахаар өнөөдөр би Пуэрто Риког зорилоо. Дэлхий дахины ухаалаг, энэрэнгүй, чадварлаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, олон зүйлсийг хамтдаа суралцах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхий дахинд улсынхаа нэрийг өндөрт өргөж, МУ-ынхаа түүх соёлыг таниулахын тулд би өөрийн чадлаар хичээх болно. Та бүхэн минь энэ хугацаанд хамт байж, намайг чадахаараа дэмжээрэй" гэж бичжээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин