1440 оноос хойш анх удаа тохиож буй хамгийн удаан сарны хиртэлт болно
2021-11-19 13:52

Баасан гарагт одон орны гайхалтай ховор үзэгдэл тохионо гэж ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 19-ний баасан гарагт сар тал хиртэх юм байна.

 

Сарны тал хиртэлт гурван цаг 28 минут үргэлжлэх бөгөөд хамгийн сүүлд ийм удаан үргэлжилсэн сарны хиртэлт 1440 онд тохиож байжээ. Энэ үзэгдэл Улаанбаатарын цагаар 15:02 цагт эхлэх тул манай улсад ажиглагдахгүй юм байна.

 

Харин Хойд Америк, Зүүн Өмнөд Азийн зарим бүс нутаг, Өмнөд Америк, Полинези, Австралид сарны хиртэлт үзэгдэх аж. Дараагийн удаад ийм урт үргэлжлэх сарны хиртэлт 2669 онд тохиох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хн .Хоцорчиж:
2669 онд л үзэхээс
2021-11-20