Байдены нэр хүнд урьд хожид байгаагүйгээр унажээ

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн Байдены үйл ажиллагааг америкчуудын 36 хувь нь л дэмжиж байгаа гэнэ. Энэ нь урьд хожид байгаагүй бага үзүүлэлт гэж The Hill мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ Квиннипэкийн их сургуулийн судалгаагаар дээрх дүн гарсан байна. Өмнөх хамгийн доод үзүүлэлт энэ оны 10 дугаар сард гарч байжээ. Тухайн үед явуулсан судалгаагаар, Америкийн өнөөгийн ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа иргэдийн 38 хувь нь л илэрхийлсэн байна. 

 

Судалгаанаас харахад, Байдены үйл ажиллагааг иргэдийн 53 хувь нь дэмжихгүй байгаа аж. Гадаад бодлого, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, коронавирусийн халдвартай тэмцэх гэсэн дөрвөн талбарт Цагаан ордны тэргүүн хангалттай ажиллаж чадахгүй байгаа гэж судалгаанд оролцогчдын 53 хувь нь хариулжээ.

 

Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 51 хувь нь Байденыг үнэнч шударга гэж үздэггүй, 57 хувь нь Байденд удирдагчийн зан чанар байдаггүй гэж хариулсан байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь өнөөгийн ерөнхийлөгчийн захиргаа хангалттай ажиллах чадваргүй гэж үзжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ