ОХУ-д оюутнуудыг албан журмаар вакцинд хамруулна
2021-11-19

Коронавирусийн халдварын тохиолдол болон түүнээс үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаагийн улмаас ОХУ ажлын бус өдрүүдийг зарлан, энэ хугацаанд иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байсан. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо хангалтгүй гэж үзсэний улмаас оюутнуудыг албан журмаар вакцинд хамруулж эхэлжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Оросын 16 бүс нутаг оюутнуудыг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд зайлшгүй хамрагдах журам гаргасан байна. Энэ журмаар 18-аас дээш насны бүх оюутанд дархлаажуулалтад хамрагдах ёстой аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буриад, Тува, Дагестан, Халимаг зэрэг бүгд найрамдах улсууд, Амурск, Эрхүү, Кемеровск зэрэг мужууд, Перм, Крансноярскийн хязгаар зэрэг нийт 16 бүс нутаг оюутнуудаас вакцинд хамрагдсан байхыг шаардаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин