"Түүхий" хууль гологдов
2021-11-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөл “түүхий” байгааг гишүүд шүүмжилж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийн төсөл заалт бүртээ хууль хоорондын зөрчилтэй, байхгүй асуудал оруулж ирсэн байна. Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллага гэж хаана ч байхгүй. Гэтэл ийм байгууллага ийм асуудал хариуцана гээд явж байдаг. Мэргэжлийн боловсролын асуудал БШУЯ-нд очсон байхад энд явж байна.

 

Хөдөлмөрийн харилцааг зохицуулах атлаа хөдөлмөрийн суурь хуультай зөрчилдсөн байна. Энэ хуулийн төсөл дээр маш муу ажилласан байна. Хуулийн эх барьж байгаа тамгын газрынхан, байнгын хорооны зөвлөхүүд юугаа хийж байдаг юм бэ” хэмээн шүүмжиллээ.

 

 

Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн дарга, НББХ-ны дарга М.Оюунчимэг шүүмжлэлийг хүлээж авсангүй. Тэрбээр “Бид зүгээр нэг оруулаад ирсэн юм биш, С.Бямбацогт дарга аа. Та ч гэсэн хуулийн төсөл оруулж ирэхэд зөндөө маргаан гардаг. Тухайн салбарын судалгаа тайланд үндэслэж байгаад ажлын хэсэг дээр засах юмнуудыг засаад явна. Яамны нэр, тухайн байгууллагын нэртэй холбоотой асуудал байгаа. Таны хэлж байгаа шиг бүх хуулийг зөрчөөд байгаа юм байхгүй” хэмээн өөрийгөө өмөөрлөө.

 

Засаж сайжруулах олон асуудал байгаа учраас тус хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Хуулийн талаар "а"-үгүй нэг муу сэтгүүлчийн оронцог өргөн барьж буй хууль нь ямар хуультай зөрчилдөж байгааг огт мэдэхгүй. Энэ талаар толгой нь огт ажиллаж чадахгүй. Хий дэмий л өөрийгөө том гээд бодчихсон. Новш!!! Гудамжинд толгой нь комьютерээс хэд дахин илүү ажилдаг залуучууд зөндөө байхад толгой нь огт ажилладаггүй энэ муу сэтгүүлчийн оронцогоор яадаг байнаа?
2021-11-21
Зочин:
Энэ нэг хар авгай ТВ-ийн дуран хаана бн өмнө нь очоод зогсчихдог хоосон толгой хууль боловсруулна гэж юу байхав дээ, УИХ-д ороод хөрөнгө нь салам асч Тэрбумтан болж буй авилгач зайлаа, зайл
2021-11-21
zochin:
enenii opond Jagaa garsan bol odiid yaj baikh bol doo bidnii l baugaa baidal ene ene bid 2 xuuly sanaachlax gedeg estoi tui
2021-11-20
zochin:
enenii opond Jagaa garsan bol odiid yaj baikh bol doo bidnii l baugaa baidal ene ene bid 2 xuuly sanaachlax gedeg estoi tui
2021-11-20
zochin:
ene boliosoi zugeer l odoo bolson xoxy ny eniig songoson ny
2021-11-20
Телевизээр гардаг байсан нэг муу сэтгүүлчийн оронцогийг сонгосон нь хохь болж байна. Энэний хууль боловсруулах гэж юу байхав
2021-11-20
Zochin:
Ene baasaaraa khuuli meddegiin
2021-11-20
Ene. angar avgai huuli sanaachlana gje u baidag um
2021-11-20
Zochin:
Энэ мангар авгай яаж хууль санаачилж чадахав. 1 муу үлбэгэр сурвалжлагч байсан ш дээ
2021-11-20