Алдартнуудын өвөрмөц ХОББИ
2021-11-20

Хүн шинжлэх ухаан, урлаг, бизнес гээд аль ч салбарт оргилд нь хүрч, алдар нэр нь түгсэн ч бусдын л адил хүн хэвээр үлддэг. Тиймдээ ч тэдэнд өөр өөрийн хобби  бий. 

 

1. Илон Маск — Жеймс Бондыг шүтэн бишрэгч

Алдарт зохион бүтээгч, инженер, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Илон маскийг бид  SpaceX, Tesla Motors, PayPal гэсэн компаниудыг үүсгэн байгуулагч гэдгээр нь бид сайн мэддэг. Харин тэрбээр цуглуулагчдын дунд Жеймс Бондтой холбоотой асар том цуглуулгатай гэдгээрээ алдартай.

 

Тухайлбал, Илон Маск энэхүү киноны баатрын 1977 оны кинон дээр гардаг Lotus Espirit машиныг цуглуулгадаа хадгалдаг аж.

 

2. Уоррен Баффет — гитарчин

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Баффет Хавайн укулеле гитараар тоглох дуртай гэдгийг мэдэх хүн цөөн. Тэрбээр укулеле цуглуулдагийн дээр өөрөө ч энэ хөгжмийн зэмсгээр сайн тоглодог гэнэ.

 

3. Билл Гейтс — уншигч 

 

 

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нэгэн ярилцлагадаа теннис, бирж дээр тоглох дуртай гэж өгүүлж байв. Гэхдээ түүний багаас нь байсан хобби бол ном унших.

 

Гейтс номын санг нь ховор номоор дүүргэх үүрэгтэй тусгай мэргэжилтэн хөлсөлж авсаны дээр 1994 онд Леонардо да Винчигийн эрдэм шинжилгээний бичвэр бүхий XV зууны үеийн гар бичмэлийг 30,8 сая доллараар худалдан авч байв.

 

4. Томас Эдисон — хоолны дэглэм судлаач

 

 

ХХ зууны техникийн бараг бүхий л ололтыг энэхүү суут хүн бүтээж, патент авч байлаа. Эдисон цахилгаан, утас, кино зургийн аппарат, фонограф зэрэг олон бүтээлийг боловсруулан, сайжруулж, амьдралд нэвтрүүлж байлаа.

 

Тэрбээр чөлөөт чцагаараа төрөл бүрийн хоолны дэглэм , тэдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлдөгийг судалдаг байжээ. 1930 онд буюу нас барахаасаа нэг жилийн өмнө түүний эхнэр ярилцлага өгөхдөө "зөв хооллох нь Эдисоны хамгийн том хобби" хэмээн өгүүлж байсан гэнэ.

 

5. Генри Форд — музей бүтээгч

 

 

Автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар их хүчин чармайлтаа зарцуулсан, Америкийн домогт бизнесмен Генри Форд түүх, тэр дундаа аж үйлдвэрийн хувьсгалын түүхийг судлах хоббитой байжээ.

 

Тэрбээр олон алдарт барилга, машин, хөшөөний бодит загварыг босгохын тулд асар их хөрөнгө зарцуулсан гэнэ. Ингээд 1929 онд Henry Ford Museum нэртэй, хожим нь Greenfield Village гэж нэрлэгдэх болсон задгай музей нээгджээ.

 

6. Уолт Дисней — төмөр замчин


Уолт Дисней галт тэргэнд их дуртай байсан гэдэг. Тиймдээ ч түүний үүсгэн байгуулсан Диснейлендийн вант улсад хаа сайгүй жижиг тоглоомон төмөр зам байдаг бол офист нь илчит тэрэгний асар том загварыг суурилуулж байжээ.

 

Диснейн гэрийг тойроод гүүр, нүхэн гарцтай төмөр зам байхын дээр хөдлөх бүрэлдэхүүн ч байдаг, түүгээр нь ирсэн зочдоо зугаацуулдаг байсан гэнэ.

 

7. Никола Тесла — тагтаа тэжээгч

Өнөө цагийнхан "ХХ зууныг бүтээсэн хүн" гэж нэрлэдэг, радио, роботтехник, хувьсах гүйдлийн үүсгүүр зохион бүтээсэн Тесла тагтаанд их хайртай байсан гэнэ. Тэрбээр зугаалах үеэрээ зэрлэг тагтаа хооллож, өвдсөн үедээ тагтаа хооллож чадахгүй болсон тул шувуу хооллуулахаар тусгай хүн хөлслөн авч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин