Орост сүргийн дархлаа 50 хувийг давжээ

img

ОХУ-д сүргийн дархлааны төвшин 50 хувийг давжээ. Энэ талаар Оросын Коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. 

"11 дүгээр сарын 19-ний байдлаар нэг тунд хамрагдсан хүн 66 400 939, бүрэн тунд хамрагдсан үзүүлэлт 58 713 40 байна " гэж шуурхай штаб мэдээлжээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг яаралтай нэмэх шаардлагатай бөгөөд сүргийн дархала 90-95 хувьд хүрч байж хүн амыг халдвараас хамгаалах боломжтой гэж ОХУ-ын дэд сайд Татьяна Голикова мэдэгдэж байв. 

Энд дуулгахад, Орост таван төрлийн вакцин бүртгэн авсан. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн боловсруулан гаргасан "Спутник V", "Спутник Лайт", "Вектор" төвийн гарган авсан "ЭпиВакКорона", "ЭпиВакКорона-Н" болон Чумаковын нэрэмжит төв гарган авсан "КовиВак" гэсэн таван төрлийн вакцинаар ОХУ иргэдээ дархлаажуулж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ковидын халдвар үхлийн үзүүлэлтээр дэлхийд рекорд тогтоосон орон бол АНУ. Харин ОХУ-ын хувьд, чам мэтийн эсэргүү, дүр эсгэсэн ардчилагчдын буруу сурталчилгаанд иргэд автаж, вакцин хийлгэхэд хойрго хандаж,үүний хор хохирлыг одоо өөрсдөө амсаж байна.Та нөхөд ийм л аюултай хүмүүс
2021-11-21
Хүн амын хувьд сүргийн дархлаа гэж хэлэх нь хир зөв оновчтой бол уу
2021-11-21
үхсэнийх нь сүргийн дархлаа орос өдөр бүр халдвар үхлээрээ рекорд тогтоож байхад