Хятадад роботакси явж эхэлнэ
2021-11-20

Хятадын хайлтын систем, веб серверийн үйлчилгээ үзүүлдэг Baidu компани Хятад даяар роботакси  буюу жолоочгүй такси явуулах системийг бүтээж байгаа талаараа зарлажээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын технологийн гигант энэ компани 2023 онд роботаксиг олноор нь үйлдвэрлэх бол 2030 он гэхэд Apollo Go нэртэй шинэ таксины систем БНХАУ-ын 100 гаруй хотыг хамрах гэнэ. 

 

Baidu нь автомашин үйлдвэрлэдэггүй, харин жолоочгүй жолоодлогыг технологийг бүтээдэг юм. Хэдийгээр энэ компани том төлөвлөгөөтэй байгаа ч улирлын тайлангаа нийтэлснийх нь дараа хувьцаа нь найман хувиар буурсан байна. Тайланд тусгагдсанаар сурталчилгаа байршуулсанаас олдог орлого буурсан бөгөөд сурталчилгаа байршуулах нь энэ компанийн орлогын чухал эх үүсвэр юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
xujaa duuldexee bolysoon
2021-11-21
zochin:
xujaa duuldexee bolysoon
2021-11-21
zochin:
xujaa duuldexee bolysoon
2021-11-21