КОВИД-19: Шинээр 509 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 509 тохиолдол батлагдсан байна. Үүний 270 нь Улаанбаатарт, 239 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1867 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8568 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 179 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ