Автобусны тоог нэмэх шаардлагатай байна
2021-11-22

 

Нийслэлд энэ өвлийн анхны цас өнгөрсөн тав дахь өдөр орлоо. Хэдийгээр өвлийн анхны цас орж өнгө нэмсэн ч өнөөх түгжрэл нь хэд дахин нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, зам дээр нэг цэгээс нөгөө цэг хүртэл хэдэн цаг зогсдог байсан бол энэ хугацаа уртсав. Жилийн жилд нийслэлчүүд түгжрэлийн зовлонтой. Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг

 

Нийтийн тээвэр хоорондын зай ч холдов. Иргэд автобусны буудал дээр хоёр хөлөө хооронд нь хавсарч, автобус ирэх чигт харж зогсоно. Гэхдээ автобусны буудлуудад цас хайлж, шалбааг үүсэж хөлджээ. Автобус хүлээхийн зовлон дээр ахиад халтирч унахгүй юмсан гэдэг сэтгэл зовнил нэмэгдэнэ.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газраас өнгөрөгч баасан гарагт  29 тонн давс, бодис цацсан. Мөн Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлсөн. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна гэж мэдээлсэн.

 

 

Иргэд өглөө эртлэн босож, автобусны буудлууд дээр зогсоно. Ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд автобусны хаалганд хавчуулагдаад ч хамаагүй багтаж зорчих гэж хичээх иргэд. Автобусанд багтаж л байвал хүн хоорондын зай баримтлах бол дүүрсэн хэрэг.

 

Коронавирус халдварын энэ үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай, амны хаалтаа тогтмол  зүүж, гараа ариутгахыг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас үргэлж сануулж буй. Гэвч үнэндээ нийтийн тээвэрт хүн хоорондын зай гэдэг үгийг мартах хэрэгтэй.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 980 орчим нийтийн тээврийн хэрэгсэл өдөр тутамд үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил 952 автобус өдөр тутам нийтийн тээвэрт үйлчилж байсан. Харин энэ жилээс 980 болсон.

 

 

Хөл гишгих зайгүй дүүрэн зорчигчтой автобусанд бүгчим. Иргэд амьсгалах агаар дутагдсан учир ухаан алдаж унахгүйн тулд амны хаалтаа доошлуулна. Арга ч үгүй. Тэднийг буруутгах ямар ч арга байхгүй. 

 

Их хотын өвөл одоо л эхэлж байна. Иргэд энэ өвлийг автобус хүлээж даарч зогсохгүй, халтирч унахгүй давахыг хүсэж байна. Эрхэм дарга нараа...

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Автобусанд суудлын тоогоор хүн оруулах хэрэгтэй. Өвчний тархалт, халаасны хулгай гээд соёлтой үйлчилгээ гээд тал талаас с авч үзэх хэрэгтэй болж байна
2021-11-23
Зочин:
Тийшдээ. Түгжрэлийг бууруулах хамгийн зөв арга бол нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх шүү дээ. Иргэд ч өөрсдөө зардал мөнгө их шаардсан машинаа зараад нийтээрээ автобусаараа үйлчлүүлээд явбал мөнгө санхүүд чинь хэмнэлттэй, түгжрэл буурна, осол эндэгдэл буурна.
2021-11-22