Энэ баасан гарагт бүх нийтээр амарна

Энэ баасан гарагт бүх нийтээр амарна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 97 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл, Улс тунхагласны өдөр. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амрах юм.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ