Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй
2021-11-22

Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр Тасганы овоонд Богд Зонховын хөшөөг барьж буй мэдээлэл иргэдийн бухимдлыг төрүүллээ. Ирэх оны төсөвт иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх нэг ч төгрөг тавиагүй атлаа хөшөө, байшин барилгад асар их хөрөнгө зарцуулахаар тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

 

 

Тэгвэл энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

 

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

 

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэжээ. 

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ ХҮҮХЭН ХАРИН Ч ИЙМ ЮМ БОЛООД БАЙГААГ ИЛЧИЛСЭН БАЙЖ БОЛОХ УУ? ХЭН ГАРГАЖ ИРСЭН БЭ.УЛСЫН ТӨСВИЙГ ИНГЭЖ ХУВААЖ ИДДЭГ НЭГХЭН ЖИШЭЭ
2021-11-23
мөнх тэнгэрийн улаач:
бөө мөргөл мандтугая
2021-11-22
Иргэн:
байж л бай Чимээгүй байж байгаад намдахаар нь өөр нэрээр наадах мөнгөө хувааж авах даа л авна.Оюун -Эрдэнэ Чинбат болон бусад оролцогчид
2021-11-22
Зочин:
Сошиалаар ажлаа удирдуулдаг эрхэмсэг хатагтай минь дээ. Өөрийгөө, гэр орноо ч цэгцлээгүйн чинь гайн төрд хүртэл гарах юм даа. Чамд ер нь толгой тархи бүрэн ажиллагаатай юм бий юу? Соёл гэхээр хийх юм зөндөө л харагдахын, мөнгөгүй зохицуулалт удирдлагаараа хийлгэчих ажлууд маш их байна ш дээ.
2021-11-22
Иргэн:
БУДДЫН ШАШИН МОНГОЛЧУУДЫГ ДЭНДҮҮ НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ БОЛГОЖ ЭЭ . БИД УУГ НЬ ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ АРД ТҮМЭН БАЙСАН
2021-11-22
ЗОЧИН:
ИХ Л ХӨШӨӨ ДУРСГАЛ БАРИХ ЮМ. ГЭХДЭЭ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХЯТАД ОРОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРТЭЛ МЭХИЙН ЁСЛОХ ЮМ. ЭНЭ ТӨРИЙН ОРДНЫ УРЬД ТАЛЫН ЭЗЭН ЧИНГИСИЙН ХӨШӨӨ РҮҮ ГАРДАГ ШАТ ҮНЭН ӨРӨВДМӨӨР ЭВДЭРХИЙ ЮМ БАЙХ ЮМ. ХАРИН ЭНЭ ШАТЫГ МӨНГӨ ГАРГААД ЖИНХЭНЭ ХҮМҮҮС ГАЙХАН ШАГШИХААР ХИЙХЭД БҮХ ХҮМҮҮС ТААШААХ БАЙХДАА. ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ ГЭЖ.
2021-11-22