ОУОХ-ны Ерөнхийлөгч Хятадын теннисчин Пэн Шуайтай холбогджээ
2021-11-22

Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Хятадын теннисчин Пэн Шуайтай холбогджээ. Теннисчин бүсгүй Хятадын улс төрч Жан Галоиг бэлгийн хүчирхийлэлд буруутгасныхаа дараахан сураггүй болсон бөгөөд энэ нь олон улсын анхаарлын төвд ороод байсан юм. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, Бах болон Пэн Шуай нарын яриа 30 минут үргэлжилжээ. Теннисчин бүсгүй Бээжин дэх гэртээ аюулгүй байгаа гээд "энэ хугацаанд түүнийг холбоо барих хүсэлгүй байгааг нь хүндэтгээсэй" гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн теннисээр хичээллэсэн хэвээр байгаагийн дээр ОУОХ-г анхаарал тавьсанд нь талархлаа илэрхийлсэн гэж ОУОХ-ны мэдээлэлд өгүүлжээ. 

 

Пэн Шуай 11 дүгээр сард Хятадын Weibo олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа Төрийн зөвлөлийн дэд сайд асан Жан Гаоли түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэж бичсэн юм. Өдгөө 35 настай теннисчний энэ мэдэгдэл тэр даруйдаа устаж, харин өөрөө бусадтай холбогдохгүй сураг тасарсан. Үүний дараа Хятадын төрийн мэдлийн телевиз болох CGTN теннисчнийг сураггүй болсны дараа Пэн Шуай бичсэн гэх захидлыг дамжуулсан бөгөөд энэ захидалд теннисчин хүчирхийлэлд автсан гэдэг нь худлаа хэмээн үгүйсгэсэн байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин