УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандлаа
2021-11-22

УИХ-ын гишүүн Т.Доржханд иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тэрбээр хуульч Д.Үүрцайхтай хамтран сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар цэцэд хандаж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 50 хувь нь пропорциональ системээр сонгогдож, улс орны хөгжлийн төлөө дуугардаг байх ёстой хэмээн үзэж байна.

 

 

Өнөөдрийн тогтолцоогоор УИХ-ын 76 гишүүн тойргоос сонгогддог. Тэд дахин сонгогдохын төлөө өөрийнхөө тойрог руу мөнгө хуваарилдаг. Бид 30 жил ийм зарчмаар явсан. Үр дүнд нь төсвийн алдагдал өсөж, өр тавьдаг. Ингээд монголчууд нэг иргэнд ногдох өрөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Ийм байдлаар цааш явсаар байвал төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлж, улстөрчдийн дахин сонгогдох баталгаа болсоор байна. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой. Тиймээс асуудлыг углуургаар нь буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай” гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Т.Доржханд илэрхийлж байна.

 

Монгол Улс бол нэг том тойрог байх ёстой. УИХ-ын гишүүд нэг тойргийг биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг болсон цагт улсын төсөв хөшөө дурсгал, Соёлын төвийг бус хөгжлийг санхүүжүүлдэг болно хэмээн үзэж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
daatgaliig eserguutsen,unendee daatgalaas jolooch nar nuhun olgovor avdaggui. yagaad gevel tzagdaagiin dugnelt shaarddag. tednii l arga zali baisan. odoo bas yamar budlian hiigeed bainaa. man nam edniid iim ih tuluh ur baihgyi sanagdana. burhnii shashin bol ard tumnii setgel zurhend orshdog . yagaad ganz tom buteen baiguulalt tur hiij bolohgui gej. hotoor duuren hristiin sum bii bolloo
2021-11-22
100 aas deesh %-iar tootsdog bolohoor 100% gemjij bn tuunees bish 200% iar demjimeer l bn
2021-11-22
2 garaa urguud demjij bna. Mash zuv.
2021-11-22
Маш зөв.
2021-11-22