Франц: COVID-19-ийн тав дахь давлагаа эхэллээ
2021-11-22

Францад коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, тахлын тав дахь давлагаа эхэлсэн гэж эрх баригчид нь хүлээн зөвшөөрч байгаа талаар Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Габриэль Атталь мэдэгджээ. 

 

"Одоо манайд тав дахь давлагаа үүсээд байна. Энэ давлагаа эрчимтэй эхэлж байна. Долоо хоногт халдварын тохиолдол 80 хувиар нэмэгдэж, өдөрт тутамд 17 мянган тохиодол бүртгэгдэж байгаа юм" хэмээн Атталь мэдэгджээ. 

 

Мөн тэрбээр Франц улс хөрш орнуудаасаа харьцангуй түрүүлж нэмэлт дарлаажуулалтыг эхлүүлсэн гэдгийг онцолсон байна. Францын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол 22,6 мянга бүртгэгдэж, нийт тохиолдол 7,4 сая болсон байна. Тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын улмаас 118 мянган хүн нас баржээ. Тус улсад 51 сая гаруй хүн коронавирусийн вакцинд хамрагдсанаас 50 сая нь бүрэн тунд хамрагдсан, 5,3 сая нь нэмэлт тун тариулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин