Вакцины III тунд хамруулахын тулд албадлагын арга хэмжээ авахыг даалгав
2021-11-22

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцны нэмэлт тунгийн дархлаажуулалтыг улс орон даяар идэвхжүүлэх чиглэлийг өгөөд буй. Вакцин хамрагдах иргэдийн 50 хувь нь нэмэлт тунгаар дархлаажсан тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй.

 

 

Хотын хэмжээнд ч вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд зарим арга хэмжээг авах аж. Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын  дарга Б.Бямбадоржид тодорхой үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ вакцины III тунд хамрагдаагүй төрийн албан хаагчдыг гэрт нь хөл хорионд оруулж, дархлаажсан хүмүүст ажлаа хийх боломж олгохыг даалгажээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх зохицуулалтыг хийхийг даалгав.

 

Хотын дарга хатуухан арга хэмжээ авч, зарим тохиолдолд хүч хэрэглэж байж вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтыг 50 хувьд хүргэнэ. Вакцины III тунд хамрагдсан иргэд ажил, амьдралаа залгуулах гэтэл хийлгээгүй хэсэг бүлэг нь халдвар тараагаад байгаа учраас албадлын арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг зөв
2021-11-23
Харин ч амьд явах эрхийг чинь хангаж өгөх гэж байна тэнэг ээ
2021-11-23
иргэн:
хүний амьд явах эрхэнд халдаж бгаа сумьяабандийг зайлуул
2021-11-23
Харин ч амьд явах эрхийг чинь хангаж өгөх гэж байна тэнэг ээ
зөв шүү дээ ингэж албадаж байж өвчинг дарна энэ нийтийн эрх ашиг яваад байгаа
2021-11-22
1,2- r tundaa Verosel tariulsan todorhoi hemjeegeer hariu urval ogvh baisan ch 3- r tundaa Pfaizer tariulsan chini uhehees naahnuur mol bolson shineer 2 ovchtei bolood banoo. Sain l nygtlaj baij hiilgeh heregtei ym bilee dee. Nadad uussen ovchiniig medej emchildeg emch baihgui ym shig bn. Uuniig ni medsen nol haldvariig ni avaad / arai uhchihgui l baisan bh/ darhlaa suusan bol deer baij dee gej haramsaj bn
2021-11-22
зочин:
Ваkцинд хамрагдахаас татгалзсан хүмүүс kовед тусвал эмчилгээний зардлыг ни өөрөөр ни төлүүлж эмчлэх заалт гарга..
2021-11-22
Юманд учир суманд занги:
Миний хувьд эхний 2 тун Синофарм, З дахь тун Файзер хийлгэсэн. Хүн бүр давтагдашгүй бодгаль шинжтэй тул бүгд өөр өөр хариу урвал үзүүлнэ. Хүн өөрийнхөө биеийн байдлыг үнэлээд хийлгэх эсэх эрхийг нь үлдээх хэрэгтэй. Миний хувьд 1-р тун хийлгэсний дараа гарын шууны булчин хөндүүрлэж одоо хүртэл арилахгүй байна. Ийм шинж тэмдэг нилээд олон хүнд илэрсэн бололтой. Иймэрхүү хариу урвалуудыг нэг бүрчлэн бүртгэж, цаашид Монголчуудад ямар вакцин зохимжтойг судлахад ашиглах хэрэгтэй мэт
2021-11-22
Zochin:
Hamgiin zub arga. Buu zuulruul. Niitiin erh ashgiin tuluu hatuu bai.
2021-11-22
Зочин:
Яг зөв