Дани дэлхийн анхны цахилгаан онгоц бүтээжээ
2021-11-22

Данийн Агаарын цэргийн хүчин дэлхийн анхны цахилгаан онгоцуудыг бүтээжээ. Энэ талаар Данийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлснийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтын журмаар нэг моторт цахилгаан онгоцыг ашиглах аж. Pipistrel Velis Electro нэртэй ийм хоёр онгоцыг хоёр жил туршиж, дараа нь энэ төрлийн онгоцны паркийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Дани улс хэд хэдэн шалтгаанаар армиа цахилгаан онгоцоор тоноглохоор шийджээ. "Эдгээр онгоцууд нь агаар мандалд хаягдал гаргахгүй, ашиглахад хямд, дуу чимээ нь бага" хэмээн Данийн Батлан хамгаалахын яамны хэвлэлийн алба онцолсон байна. Гэхдээ энгийн онгоцнуудаас салах талаар огт бодоогүй байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Pipistrel Velis Electro цахилгаан онгоц нь хоёр хүртэлх гишүүнтэй экипажийг багтаах чадвартай. Хэсэг хугацаанд туршсаны дараа энэ онгоцыг Данийн энгийн иргэдэд танилцуулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин