З.Нарантуяа: Эрүүл мэндийн салбараас танасан төсөв хөшөө дурсгалын санхүүжилтэд шилжсэн
2021-11-22

 

АН-аас ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж байна.

 

Ардчилсан намын дэргэд Хөгжлийн бодлого стратеги судалгааны хүрээлэн байгуулагдаж байна.

 

Ардчилсан намын дэргэдэх Хөгжлийн бодлого стратеги судалгааны хүрээлэнгийн тэргүүн З.Нарантуяа "Өнөөдөр Ардчилсан намын хувьд шинэчлэл өөрчлөлтөө хийх бүхий л арга зам хайж эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлж байна. Цар тахлын нөлөөллөөс болж дэлхий даяар эдийн засаг нийгэм ихээхэн өөрчлөгдлөө. Монгол Улсын хэмжээнд вакцинжуулалт нэмэгдэж, халдвар буурч байгаа. Гэвч эдийн засаг нийгмийн амьдралд нөлөөлж буй сөрөг нөлөөллүүд буурахгүй хэвээр байна.  УИХ дахь суудалтай Ардчилсан намын бүлэг иргэдийнхээ дуу хоолой болж Хөгжлийн бодлого стратегийн баримт бичиг боловсруулах байнгын ажиллагаатай хүрээлэн ажиллаж байхаар боллоо. Уг байгууллагыг толгойлж ажиллахыг хүссэн. Энэ дагуу байгууллагыг тэргүүлж ажиллах хариуцлагатай үүрэг надад оногдож байна.

 

Коронавирусийн тархалтын эсрэг эдийн засгаа унагаахгүй авч явах улс орнуудын бодлогыг харахад эмх цэгцтэй төлөвлөсөн бодлого хэрэгжиж байна. Бидний хувьд  улсуудтай харьцуулахад өндөр хэмжээний санхүүгийн нөөцийг зарсан боловч эргээд харахад бодит амьдрал дээр шийдвэрүүд нь байгаа оноогүй харагдаж байна.

 

Тиймээс АН шахалт шаардлага үзүүлж ажиллаж байх хэрэгтэй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг цөөхөн гишүүнтэй. Уг хүмүүсийн ард судалгааны дэмжлэг үзүүлж ажиллах шаардлага бий. Энэ хүрээнд олон зүйл хийнэ.

 

Цар тахлын өвчлөл буурч байгаа ч өдөр бүр 10 гаруй хүнийхээ амийг аварч чадахгүй байна. Эрүүл мэндийн тогтолцоо иргэдийн хүсч байгаа хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Энэ онд 2019 оны улсын төсөвтэй харьцуулахад эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд зарцуулж буй төсвийнхөө хөрөнгийг 3.1 хувиар бууруулсан байна. Хүнд хэцүү нөхцөлд төсвийг нь нэмэхийн оронд 22.7 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Энэ хэмнэгдсэн мөнгө нь тэвчиж болох барилга байгууламжийн зардал, ялангуяа хөшөө дурсгалын санхүүжилтэд шилжиж хуваарилагдсан байна. Төрийн бодлого цэгцтэй биш байгаагийн тод илрэл.

 

Мөн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийг удахгүй гаргая гэсэн санаачилга явж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албаа өргөтгөж дөрвөн яам, хоёр агентлаг шинээр байгуулах ямар ч шаардлагагүй. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд төр бүсээ чангалж, хэрэггүй зардлаа танах байтал эсрэгээрээ төрийн алба данхайлгаж байгаа нь оновчгүй байгаагийн хэлбэр. Тиймээс улс төрийн намууд төрийг удирдахдаа өөрийн гэсэн стратегитай, нөөц төлөвлөгөөтэй байж амжилттай удирддаг гэдгийг бусад улсын жишээ харуулж байна.

 

Дараагийн сонгууль болоход 2.5 жил үлдэж байна. Бид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх улс орны хөгжлийг чиглүүлэх бодлого стратегид төвлөрч ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа намын удирдлагуудын шийдвэрийг хүндэтгэж, хамтдаа зүтгэнэ" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ард түмэн:
их хуралд дандаа мэдрэл нь муудсан хүмүүс бдаг юм бна
2021-11-22