АИ-92 шатахууны үнийг чөлөөллөө
2021-11-22

 

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл өнөөдөр хуралджээ. Тус зөвлөл АИ-92 шатахууны нөөцийг бүрдүүлж, жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд шилжүүлэн, чөлөөлөх зөвлөмжийг гаргасан байна. Ингэхдээ АИ-92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож, тогтоохоор болжээ. Ингэснээр  шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, нэг удаагийн үнийн өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байх аж.

 

АИ-92 шатахууны өнөөдрийн ханш 2050 төгрөг байгаа. Үнэ чөлөөлснөөр ойрын хугацаанд автобензиний үнэ 2150 төгрөг болгон нэмэгдэнэ.  

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Баян-Өлгийд АИ-92 бензин 2600 болсон бн
2021-11-24
Дорж:
Баян-Өлгийд АИ-92 бензин 2600 болсон бн
2021-11-24
цуцу:
АИ-95-аа нэмсэн нь дээр байхаа даа. Тэгээд ланд-200 түүнээс үнэтэй машинуудаас жилд 1 сая төгрөгийн татвар ав. Ер нь Монголд хүн баяжих нь монголдоо хортой тусч байна. Яагаад? Бүх юм аа гаднаас авна. Машин, үнэтэй хувцас, утас, архи дарс, том байшингийн бүх тавилга хэрэгсэл, тэгээд гадагшаа зугаалж мөнгөө үрнэ. Монголоос бараг юу ч авахгүй. Талх авдаггүйгээ гайхдаг хүмүүс байдаг. Иймд одоохондоо баячуудын хэрэглээнээс өндөр татвар авах хэрэгтэй. Шатахууны үнэ яагаад өсч байгаа шалтгаан нь төгрөгийн ханшийн уналт. Хэн унагаасан? Манай баячууд болон улстөрчид. Жирийн иргэд үүнд буруугүй.
2021-11-22
df:
АИ-95-аа нэмсэн нь дээр байхаа даа. Тэгээд ланд-200 түүнээс үнэтэй машинуудаас жилд 1 сая төгрөгийн татвар ав. Ер нь Монголд хүн баяжих нь монголдоо хортой тусч байна. Яагаад бүх юм аа гаднаас авна. Машин, утас, архи том байшингийн бүх тавилга. Иймд одоохондоо баячуудын хэрэглээнээс өндөр татвар авах хэрэгтэй. Шатахууны үнэ яагада өсч байгаа шалтгаан нь төгрөгийн ханшийн уналт. Хэн унагаасан? Манай баячууд болон улстөрчид. Жирийн иргэд үүнд буруугүй.
2021-11-22