АНУ, Австрали, Их Британи атомын шумбагч онгоцны хэлэлцээ байгуулав
2021-11-22

АНУ, Их Британи, Австралийн AUKUS батлан хамгаалах эвсэл байгуулж байсан. Энэ эвслийн хүрээнд Австралид Тэнгисийн цэргийн флотыг атомын шумбагч хөлгөөр хангах хөтөлбөр албан ёсоор эхэлжээ.

 

Тодруулбал, 11 дүгээр сарын 22-ны даваа гарагт Австралийн Батлан хамгаалахын сайд Питер Даттон Америк болонт Британийн дипломатуудын хамтаар гурван орны хооронд цөмийн төхөөрөмжийн тухай нууц мэдээлэл солилцох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

 

 

 

Эргэн сануулахад, АНУ, Их Британи, Австрали хамтран шинэ "түүхэн батлан хамгаалах эвсэл" гэгдэх AUKUS байгуулахаар энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр тохиролцсон юм. Энэ эвслийн нэр нь оролцогч орнуудын нэрний товчлол бөгөөд эвслийн хүрээнд Австрали улс Тэнгисийн цэргийн флотдоо зориулж дор хаяж найман атомын шумбагч онгоц хүлээн авахаар тохиролцож байв. Эдгээрийг Англи-Америкийн технологоор Австралид бүтээх юм.

 

Энэхүү "гурван талт түншлэл" -ийг Хятад улс түүний бүс нутгийн нөлөөлөл, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгис дэх нөлөөллийг сөрөн зогсох оролдлого гэж хүлээж авна хэмээн шинжээчид үзэж байна. АНУ-ын хувьд "Бээжинг сөрөн зогсохын тулд" ажлын хэсэг бүрдүүлж байгаагаа  огт нуухгүй байгаа юм. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, эвслийн хүрээнд Австралийн хүлээн авах шинэ шумбагч онгоцнуудын нийт үнэ 66 тэрбум орчим доллар болох гэнэ. Шинэ шумбагчууд Австралийн Collins хэмээх 20 гаруй жил ашиглаж байгаа онгоцнуудын оронд ирэх юм. Түүнчлэн эвсэл байгуулагдсанаар австраличууд Америкийн пуужингийн технологийг авах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин