УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
2021-11-22

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.11.22/ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. 

 

 

Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Үндсэн хуулийн байгууллага юм. Тус хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд шүүгч дөрвөн гишүүнийг нийт шүүгчид өөрсдөө дундаасаа, шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021.10.11 болж Сахилгын хорооны шүүгч дөрвөн гишүүнийг шүүгчид дундаасаа сонгосон. Харин өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон билээ.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна. Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар дөрвөн хүн тутмын гурав нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан гэж гарсан.  


Иймд Та бүхэн чин сэтгэлээ зориулж, шударга, хараат бус байдлаар ажиллаж чадвал ард түмний шударга ёсыг тогтоох хүсэмжлэлийг гүйцэлдүүлж, шүүх засаглалд иргэдийн итгэх итгэл сэргэх болно гэдгийг онцлов. Сахилгын хорооны гишүүд та бүхнийг хэн нэгэн дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэхийг шахаж, шаардах нөхцөлд ил тодоор мэдээлж, сөрөг нөлөөнд автахгүй ажиллахыг хүсье.

 

 

Хууль дээдлэн, шүүхийн шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж чадвал УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллах болно хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД:
ЯГ НААД НӨХӨРТ ТӨСВӨӨС ХУЛГАЙЛСАН 32 ТЭРБУМААР НЬ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ ШД. ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЖ ЮҮ ЯРИХ УУ.
2021-11-23
nymbaatariin horiglood bsn huniig songoo yu terj demii pantan orson doo olon shuugjig tomilj bsn 200 d shuugjiig shuugj bolgoson ged bsn eeree bohir ym l hiine de ter ojeej neree tataak geed bhd ulaan nuurleed orjih ymaa ter hun
2021-11-22