ТОДРУУЛГА: Вакцины дөрөв дэх тунг хийлгэх хэрэгтэй юу
2021-11-23 08:00

 

Манай улсад дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг дөрөвдүгээр тунг хийж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Иймд вакцины дөрөвдүгээр тун хийж байгаа эсэх талаар  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.

 

Гадагшаа аялж буй  иргэдэд вакцины дөрөв дэх тун хийж байсан гэсэн мэдээлэл цацагджээ. Энэ үнэн үү?

 

-Манай улсад коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийх шийдвэр гараагүй байгаа. Иргэд гадны улс орнууд руу аялж байна. Зарим улс орон жуулчдад ПФайзер вакцины хоёр тун хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Иймд нэмэлт тун хийлгэх хүсэлт ирж байгаа. Гэхдээ яг дөрөвд дэх тун хийх шийдвэр гараагүй. Аялж буй иргэдэд дөрөвдүгээр тун хийгээгүй.

 

Вакцины дөрөв дэх тун хийлгэх шаардлагатай юу? Энэ талаар судалгаа хийгдсэн үү?

 

-Гадны улс орнуудыг ажиглаж байна. Судалж байна. Дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Дөрөв дэх тунгийн талаар яригдаагүй.

 

Иргэдээс вакцины дөрөвдүгээр тун хийлгэх хүсэлт ирж байна уу?

 

-Иргэдээс дөрөв дэх тунгийн талаарх хүсэлт ирээгүй байна.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26.686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
ард түмэн:
5-11 насны хүүхдүүдээ хэзээ вакцинжуулах гэж бна да яаравчиомаар бна 32 тэрбумаар шавар овоолж бхаар ард иргэдээ хзүхдүүдээ вакцинжуул яадахдаа
2021-11-23