Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Рио Тинто”-д тавьсан шаардлага
2021-11-23

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанид хэд хэдэн шаардлага тавьжээ.

 

1. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай.

 

2.Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстой.

 

3.Төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй.

 

4.Байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах.

 

5.Цашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах

 

6.Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарахыг “Рио Тинто” компанид санууллаа.

 

Харин “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.   

 

 Эх сурвалж: Засгийн газар

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Оюу толгой зүгээр нэг 34%-ийн өр тэглээгүй шүү дээ. Энэ өрийг уурхайчид төлөхөөр болж байгаа. Өөрөөр хэлбэл шинэчилсэн хөдөлмөрийн хуулинд илүү цаг, бүх нийтийн амралтын өдрийн нэмэгдэл тооцохгүй гээд оруулчихсан. Оюу толгойгоос гарах цалингийн зардлыг манай хөдөлмөрийн хуулиар багасгаж өгч байгаа.
2021-12-14
Sain bna saihanbileg bayartsogt bayar nariin baasiig tseverlej bna daa
2021-11-23