Хималайн баавгайнууд зугтжээ
2021-11-23

Өмнөд Солонгосын Сөүл хотын орчимд байх үржүүлгийн газраас таван баавгай зугтжээ. Тэдний заримыг барьсан бол зарим нь одоо хэр нь олдоогүй байгаа гэнэ. Энэ нь Солонгост баавгайнуут зугтсан анхны тохиолдол биш гэж The Korea Times мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг 11 дүгээр сарын 22-ны өдөр Сөүл хотоос 30 км зайд байрлах Ёнин хотын Идонд байрлах хималайн баавгай үржүүлгийн газарт гарчээ. Үржүүлгийн газарт нийтдээ 16 баавгай байснаас тав нь зугтсан байна. Тухайн үед баавгай байсан торны хаалга онгорхой байсан бөгөөд ямар шалтгаанаар хаалга цоожгүй байсан нь тодорхойгүй гэнэ. 

 

Баавгай зугтасныг мэдсэн даруйд эрж хайн, хоёр баавгайг амьдаар нь барьж, гурав дахь баавгайг нойрсуулах сум ашиглан хөдөлгөөнгүй болгон барьсан байна. Харин өөр хоёр хималайн баавгай олдоогүй, өнөө хэр сул чөлөөтэй явж байгаа тул нутгийн оршин суугчдыг анхаарал болгоомжтой байхыг сануулсны дээр баавгай олж харвал шуурхай мэдээлэхийг анхааруулжээ.

 

Өмнө нь энэ үржүүлгийн газраас дөрвөн сарын өмнө мөн л баавгай зугтаж байжээ. Тухайн үед хоёр баавгай зугтсан гэж мэдээлэн, нэг баавгайг тэр дор нь олж, буудсан бол хоёр дахийг нь сар гаруй хугацаанд хайсан ч олоогүй байна. Энэ үед үржүүлгийн газрын эзэн худал мэдээлэл өгснөө хүлээсэн бөгөөд үнэндээ нэг баавгай зугтсан бөгөөд харин хоёр дахь баавгайг өмнө нь үржүүлгийн эзэн буудсанаа нуун дарагдуулах гэж хоёр баавгай зугтсан гэж мэдээлж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин