Өвөр Монгол дахь дэлхийн хамгийн том хоосон хот
2021-11-23

Дэлхий дээр хүнгүй хот цөөнгүй байх бөгөөд эдгээрээс хамгийн том нь Өвөр Монголд бий. 

 

Үзэсгэлэнт байгалийн зэрэгцээ говь цөл үргэлжлэх, Хятадын цагаан хэрмийн ихэнх хэсэг нь дайрч өнгөрдөг Өвөр Монголын нутаг дэвсгэр дээр дэлхийн хамгийн том хоосон хот байдаг гэнэ. Энэ талаар ProfiDom.com.ua мэдээлжээ.

 

 

Энд 20 жилийн өмнө "агуу монголын нүүрсний халуурал" үүсчээ. Нүүрсний компаниуд уурхай нээж, нүүрс ухан, фермерүүд ажлаа орхин уурхайд ажиллах болж, үр хүүхдүүд нь ч уурхайд ажиллах болж, нүүрс ачсан ачааны тэрэгний цуваа хятадын өмнөд хотууд руу чиглэж байв.

Коммунист гэрэлт ирээдүй хажууханд мэт санагдаж байв. Ордос хот нүүрснээс олсон мөнгөөр өргөжин тэлж эхэлжээ. 

 

Ордос хотын эрх баригчид цаг нь ирсэн гэж үзэн дөрвөн сая оршин суугч байхаар тооцоолон төлөвлөж, хот босгожээ. Хотын төвд Чингис хааны хөшөө байх ёстой гэж төлөвлөсөн аж.

 

 

Ингээд музей, театр, уралдааны зам, томоохон цэнгэлдэх хүрээлэн бүхий асар том хот босжээ. Гэвч энэ хот өнөө хэр хоосон байгаа гэнэ. Хүмүүс Ордос хотод амьдрахаар ирж суурьшсангүй. Одоо энэхүү дөрвөн сая оршин суугчтай байхаар тооцоолсон хотод ердөө 20 мянган хүн амьдардаг гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин