КОВИД-19: 525 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-11-23

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 525 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 341 нь Улаанбаатарт, 184  нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 10 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8 127 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  3099 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 184 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин