COVID-19: БНХАУ-д өнгөрсөн хоногт таван тохиолдол бүртгэгджээ
2021-11-23

Коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан Хятад улс богино хугацаанд халдварыг хумиж, багагүй хугацаанд энэ улсад дотоодод нь халдвар бүртгэгдэхгүй байсан юм. Энэ нь халдварыг тархаахгүйн үүднээс нэн хатуу арга хэмжээ авч байсантай холбоотой гэж үздэг. 

 

Улмаар энэ оны 10 дугаар сарын дундуур Хятадын хойд нутгуудад дахин халдвар дэгдсэний улмаас тус улсын эрх баригчид хотуудыг бүхэлд нь хөл хорионд оруулж, оршин суугчдыг бүгдийг шинжилгээнд хамруулж байв. Хэдийгээр бусад орнуудтай харьцуулахад өдөрт илрэх тохиолдлын тоо хоёр оронтой тоонд багтаж байсан ч Хятадын эрх баригчид халдварыг огт гаргахгүй байх бодлого баримталж байгаа юм. Энэ нь ч үр дүнгээ өгч, коронавирусийн халдварын тоо тус улсад буурсаар байна. 

 

Даваа гарагт гэхэд л Хятадад коронавирусийн халдварын тохиолдол тав бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн дотоодын халдварын дөрөв нь Ляонин мужид харин нэг нь Юньнань хотод бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас хүн нас бараагүй гэж Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Цар тахал эхэлснээс хойш өнгөрсөн даваа гараг хүртэлх хугацаанд Хятадад нийтдээ 98 524 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1006 нь одоо эмчлүүлж байгаа гэнэ. Мөн хугацаанд энэ өвчний улмаас 4636 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
GETEL 3 SAYA KHUNTEI MONGOLD 500-2000 GARCH BAINA
2021-11-23