БНХАУ дуунаас хэт хурдан зэвсэг туршжээ
2021-11-23

Хятад улс дуунаас хэт хурдан зэвсэг дахин туршжээ. Энэ талаар Америкийн Financial Times,  The Wall Street Journal сонинууд мээдэлсэн байна.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ туршилт нь Хятад улс дуунаас хэт хурдан зэвсгийн технологи тал дээр бусад улс орнуудаас хол түрүүлсэн гэдгийг харуулсан гэнэ. Туршилтын үеэр хөөргөсөн пуужин 6175 км/цагийн хурдтайгаар Дэлхийг тойрч, Хятадын нутаг дэвсгэр дээр унажээ.

 

Ийм технологи нь Хятад улс манай гарагийн нөгөө хэсэгт байгаа байд цохилт өгөх боломжийг олгож байгаа юм. Энэ нь Хойд Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг аюулд оруулж байна гэж Пентагон үзсэн талаар эх сурвалж дамжуулжээ.

 

Харин ийнхүү шинэ, дуунаас хэт хурдан зэвсэг туршсан гэх мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам үгүйсгэсэн байна. Энэ нь сансрын аппаратыг дахин ашиглах энгийн нэг аэро сансрын туршилт байсан гэж Бээжин мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин