COVID-19: Израильд хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ
2021-11-23

Израильд 11 дүгээр сарын 23-ны өдөр 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил албан ёсоор эхэлжээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна.

 

Дархлаажуулалтын ажил албан ёсоор эхлэх өдөр хүүхдийг вакцинд хамруулах 22 мянган хүсэлт цугларсан байсан гэнэ. Мөн энэ өдөр Израилийн Ерөнхий сайдын хүү Нафталим Беннетийн хүү Давид коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдүүдийг Пфайзер вакцинаар дархлаажуулах юм байна. Энэ вакциныг "маш их хэмжээгээр татан авсан" гэж Израилийн эрх баригчид мэдэгдэж байв.

 

Энд дуулгахад, Израильд бүх нийтийг дархлаажуулах ажил 2020 оны 12 дугаар сараас эхэлсэн бол энэ оны зургадугаар сарын сүүлээс 12-оос дээш насныхныг дархлаажуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Израилийн 6,26 сая хүн эхний тунд, 5,76 сая хүн хоёр тунд хамрагдсан бол 4,1 сая хүн нэмэлт тунгаа тариулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин