УДЭТ-ын уран бүтээлчдэд төрийн одон медаль гардуулна

Монгол Улсын орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар УДЭТ-ын уран бүтээлчдэд төрийн одон медаль гардуулна.
АЖ П.Цэрэндагва, АЖ Н.Сувд нарыг Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор
УГЖ, ЗУХ-ийн дарга Б.Жаргалсайханыг “Ардын жүжигчин” цолоор
УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг “Сүхбаатарын одон”-гоор
Жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор
УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ