Увс аймгийн Түргэн суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-11-24

 

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Түргэн”-ий гол гэдэг газар хөдлөлт болжээ.

 

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг 12:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Shuud.mn
Сонин хачин