Засгийн газар хуралдаж байна
2021-11-24

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж буй аж. 

 

 

-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,

-"Дотоодын цэргийн анги байгуулах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,

-Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай,

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,

-Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,

-Сангийн сайдын Гашуунсухайт, Шивээхүрэн, Зам-Үүд боомтод ажилласан дүнгийн тухай,

-Гадаад харилцааны сайдын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар,

-ОХУ-ын Засгийн газрын орлогч даргын айлчлалын дүнгийн талаар,

-Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар,

-2021 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 18 асуудал хэлэлцэж байна. .

Shuud.mn
Сонин хачин