КОВИД-19: 634 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
2021-11-24

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 634 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 342 нь Улаанбаатарт, 292  нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  2961 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 151 иргэний бие нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин