“Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн нэгдсэн тоглолт болно

“Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн талаар тус театрын жүжигчид мэдээлэл хийж байна. “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн хүрээнд хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийх аж. Тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд “UB Palace”-д болох юм байна.
Жүжигчин Г.Алтаншагай:
-Энэ жил мөрөөдлийн театрын 10 жилийн ой тохиож байна. Арван жилийн өмнө “Миний нууц хүү” гэдэг жүжгийг үзэгчдээ хүргэж байжээ. Энэ хугацаанд 40 гаруй тайз дэлгэцийн бүтээл хүргэсэн байна. Монгол орноо хоёр удаа тойрсон байна. 10 жилийн ойн тоглолтод нийт зургаан хамтлаг оролцон тоглоно.
МУГЖ Б.Ариунболд:
-Коронавирус халдварын улмаас хоёр жил гаруйгийн хугацаанд уран бүтээлчид тайзан дээр гарсангүй. Мөрөөдлийн театрын 10 жилийн ой болж байгаад баяртай байна. Ойн тоглолтод оролцоно. Хүн мөрөөдөлтэй, зорилготой байж гэрэл гэгээ цацарч байдаг. Дүү нартаа уран бүтээлийн амжилт хүсье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ