Израиль Сирид агаарын цохилт өгсний улмаас энгийн иргэд амиа алджээ
2021-11-24

 

Израиль агаарын цохилт өгсний улмаас энгийн хоёр иргэн амиа алдсан гэж Сирийн арми мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сирийн Хомс хотод Израиль агаарын цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдсаны дээр долоон хүн шархадсан байна. 

 

Хомс хотод Израилийн зэвсэгт хүчин цохилт өгснийг Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем амдаж, пуужингуудын ихэнх хэсгийг устгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин