ШУУД: Вакцины III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэхэд хичээлийг 100 хувь танхимд шилжүүлнэ
2021-11-24

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлэв. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 26 хувиар буураад байна. Энэ дархлаажуулалттай холбоотой бөгөөд нийт хүн амын 18 хувь, зорилтот бүлгийн 28 хувь вакцины III тунд хамрагдаад  байна.

 

Засгийн газар зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь вакцины III тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг улбар шараас шар түвшинд бууруулахаа мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцины хамрагдалт 50 хувьд хүрэхэд бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг 100 хувь танхимд шилжүүлэх чиглэлийг өгсөн байна. Мөн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах юм байна.

 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж, байгууллагуудад тавьсан хязгаарлалтуудыг сулруулна. Тухайлбал, танхимын дүүргэлтэд хязгаарлалт тавихгүй. Мөн хариуцлагын гэрээний хатуу заалтуудыг зөөлрүүлж, зарим тохиолдолд гэрээ байгуулахгүй. Энэ зохицуулалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Oligtoi vaccin hiigeed bga bol 3 dah tun hun bolgond hereggui, hyatad Orosiin vaccin nertei us shahaad bhimaa, Naadhiig chin 10 hiilgesen ch yu ch uurchlugduhgui
2021-11-24